ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Этүгэн их сургууль нь 2002 онд байгуулагдсан, 5 хичээлийн байр, бакалаврын 23 хөтөлбөр, магистр, докторын 10 хөтөлбөртэй, 350 гаруй багш, судлаачид, 7000 гаруй суралцагч, 11,183 төгсөгчтэй, Анагаах ухаан, Инженер технологи, Эм зүй, Сувилахуй, Нүүр ам судлал, Хүмүүнлэгийн нийт 6 бүрэлдэхүүн сургуультай. ЭИС нь усан бассейн, фитнесс бүхий спорт цогцолбор, мэргэжлийн боловсролын сургууль, Хүлэг интернэшнл ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Этүгэн мед эмнэлэг гэсэн салбар нэгжүүдийн хүрээнд боловсролын үйлчилгээг хэрэгжүүлж байна.

ЭТҮГЭН СОЁЛ

Тасралтгүй суралцагч байж, үйл явцаас нэг алхам түрүүнд явах
Хүн чанар, ёс зүйтэй байх
Хэмнэлт, гамналттай байх
Бүтээлч технологи, инновацлаг хандлага
ЭТҮГЭН СОЁЛ

СУРАЛЦАХ ШИНЭ АРГА БАРИЛ, БҮТЭЭХ ШИНЭ БОЛОМЖ

Etugen University-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь суралцагч бүрд өөрийн мэргэжлийн чиглэлээр хөгжих, судлах, бүтээх боломжийг олгоно.
БҮХ СУРГУУЛИЙГ ҮЗЭХ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИ

Этүгэн их сургууль боловсролын сургалт, эрдэм шинжилгээний цогц байдлыг хангасан судалгааны их сургууль болох зорилт тавин "Эрдмийн зул" эрдэм шинжилгээний хурал, “Этүгэн инновацын өдрүүд” зэргийг зохион байгуулж, үйлчилгээний инновацийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа нь монголын дээд боловсролын салбарт сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан хөгжих, нөөц бололцоо байгааг нотолсоор байна. Цаашид олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголд шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажилласаар байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ